УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганы эхэнд Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн нэмэгдэж, 14 гишүүнээс гадна бусад улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг багтаасан билээ.
Сар гаруйн өмнө тус ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, шаардлагатай материалыг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Ажлын хэсгийн хуралдаанаар ЗГХЭГ, Оюутолгой компанийн удирдлагаас Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллийг сонссон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах юм. Дэд ажлын хэсгүүдээс 1500 гаруй материал судалгааны материал авсан. Эдгээр материалыг судалж нэгдсэн дүгнэлт гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ.
Ажлын хэсэг ойрын хугацаанд дүгнэлтээ гаргах ч гурван асуудал хүлээгдээд байна. Нэгд, АТГ-т шалгуулж байгаа хэргийн талаар материал авъя гэсэн боловч шалгалт хийж хараахан дуусаагүй байна гэсэн. Хоёрт, аудитаас хийсэн шалгалтын дүнтэй танилцах ёстой боловч шалгалт нь дуусаагүй байгаа. Гуравт, Засгийн газар шалгалт хийгээд шалгалтын материал бэлэн гэсэн. 10 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн. Одоогоор хараахан ирээгүй байна. Энэ гурван материалыг авч байж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гээд хүлээлттэй байна.
Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй юм байна. Ажлын хэсгийн шалгалтаар Оюу толгой компани татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргах байх” хэмээн мэдээлж байв.
Гэвч тус ажлын хэсгийнхнийг улсаа худалдаж, нууцын баталгаанд гарын үсэг зурсан хэмээн үзэж буй талаараа иргэний нийгмийн байгууллагынхан мэдээлж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн мягмар гаригт “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” ТББ тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийж, Ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагвад албан шаардлагаа өгч, шинээр гарч ирж байгаа үндэслэлүүдийг шалгаж өгөхийг, мөн намрын чуулганаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулж, сайн судлахыг хүссэн ч хүлээж авахгүй байгааг дуулгав.
Тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Ерөнхий зохицуулагч Б.Жагар нар “УИХ-ын гишүүн Гарамжавын хүргэн Алтаннар гээд хүний оронд Түмэнцогт гэж хүн компанийн ТУЗ-д орсон бөгөөд энэ хүний нэр төрд халдаж гүтгэж доромжилж байна гэж биднийг цагдаад шалгуулсан. Одоо хэрэг нь прокурорт шилжсэн байгаа юм билээ. Хэрвээ эдгээр зүйлсийг гүтгэлэг гэж үзэж байгаа юм бол одоо нотлох ёстой. Жагар, Эрдэнэбаяр, Бээжин, Энхбат гэх хүмүүс өөрсдөө үнэнийг яриад байгаа. Тэгэхээр Оюутолгой компани баталгаа бичиг гаргах ёстой.
Тухайлбал, Монгол Улс ирээдүйд Оюутолгой төслөөс болж ямар нэгэн өр зээлд орохгүй гэсэн баталгаа гаргаж өгөх ёстой. Эсвэл өрөнд орвол хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гэсэн баталгаа гаргаж өг. Мөн уурхайг ашигласны дараа цөмийн хог хаягдал булшлахгүй гэсэн баталгааг ч гаргаж өгөх ёстой.
Түүнчлэн Монгол Улсын иргэний эрх ашгийг ноцтой зөрчсөн Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлаж өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний тавьсан шаардлагын хариуг ажлын гурав хоногийн дотор өгөхгүй бол компанийн гадаа тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн.
Улмаар “Тэд Оюутолгойн санал дүгнэлтийг гаргах дээр улайрч мэдэгдэл хийсэн нь үнэн. Тэр дундаа 155 сая ам.долларын татварын өр ярьсан. Улсын хилээр 62 тэрбум төгрөгийн зэс гараад явчихсан гээд мэргэжлийн хяналтын дэд дарга хэлж байхад түүнийг ярихгүй байж өмнө нь ТЕГ-аас тогтоосон татвар, гаргасан дүгнэлтийг яриад байж байгаа нь харамсалтай.
Шинэ ажлын хэсэг дээр илэрсэн “но”-той баримтуудыг шалгахгүй байна. Одоо үүсээд байгаа ноцтой асуудлуудаас Оюутолгой компанийг бултуулах гээд байна. Улсын хилээр хууль бус хоёр элемент гарч яваагүй, намайг гүтгэж байна гээд дайраад байна.
Тэр асуудлыг Тэрбишдагва дарга өөрөө хоёр чихээрээ сонсчихоод чимээгүй байна гэдэг их “но”-той. Хударгагүй новш болж байгаа талаар ч өөрт нь хэлсэн дээ. Тэрбишдагвыг цагдаад бичиг гаргаад өгөөч гэсэн. Гэтэл тэрийг харан байж болно гэсэн. Үндсэндээ эх орноосоо урвах үйлдлээ өөрөө биеэрээ оюун санаагаараа харуулж үзүүлээд байна.
Яагаад хамт хуралд суучихаад, түүнийг олон нийтэд ойлгуулаад ярьж чадахгүй байгаа юм бэ гэдэг нь асуудалтай. Бид нөгөө гай болсон нууцын баталгаанд бид гарын үсэг зураагүй болохоороо хамаагүй яриад байгаа юм. Тэгвэл Тэрбишдагва өөрөө нууцын баталгаанд гарын үсэг зурж, эх орноосоо урвах юмаа өөрөө хийчихжээ. Өөрсдөд нь такс өгч байж насан туршийн нууцын баталгаа зуруулж амыг нь тагласан байгаа нь ойлгомжтой” хэмээн ярьсан нь анхаарал татаж буй юм.


Эх сурвалж: MEDEE.MN
| Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхэн улсаасаа урвасан уу |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв