Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр, байшин, хашаа усанд автсантай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд байна.
Мөн НҮБ-ын системийн байгууллагууд, тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангаас 250 өрхөд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх, НҮБ-ын Хүүхдийн сангаас ундны ус, эрүүл ахуйн чиглэлээр урт хугацаанд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар ажиллаж байна. НҮБ-ын холбогдох байгууллагууд байдлыг газар дээр нь ажиглаж, шаардлагатай бусад арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас Гадаад харилцааны яаманд мэдээлэв.
Ц.ОРГИЛ
| Олон улсын байгууллагууд Баян-өлгий аймагт тусламж үзүүлж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой