Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Утаа бууруулах шүүлтүүрийг автобуснуудад суурилуулж эхэллээ
8 жил өмнө   792

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттай хийж байна. 

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 1 дүгээр автобус баазад DPF шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ долдугаар сард багтаан DPF шүүлтүүрийг тавихаар төлөвлөжээ. DPF шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүдэг байна.

 

Ц.ОРГИЛ

Утаа бууруулах шүүлтүүрийг автобуснуудад суурилуулж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0