Энэхүү холбоо нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн редакцийг улстөрч, бизнесмэн, эсвэл хэн нэг мөнгөтэй бүлэглэлээс хамааралгүй байж, сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагдсан аж.
Гэхдээ энэ холбоо байгуулагдснаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллагаас өрх тусгаарлаад явчихаж байгаа хэрэг биш юм. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоог байгуулсан анхдугаар хуралдаанд МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг оролцож, сэтгүүлчдийн төв байгууллагын зүгээс бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн нь үүний баталгаа юм.
Нийслэлийн сэтгүүлчид ийнхүү нэгдсэн нь Монголын хүн амын тэн хагас хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотынхоо хөл хөдөлгөөнт амьдрал, хөгжил, цэцэглэлт, тулгамдаж буй асуудал,аз жаргалтай хотыг жинхэнэ утгаар нь бий болгоход дуу хоолойгоо нэгтгэж, нийтлэл нэвтрүүлэгээрээ дэмжиж туслах зорилготой юм. Эх орны нийслэлийн талаархи мэдээ мэдээлэл бол өргөн утгаараа бүх монголчуудын чих тавин сонсож сонирхож, ажил амьдралаа нийслэлийн хэм хэмнэлтэй уялдуулан зохицуудах хэрэгцээ шаардлага байдаг гэдэг утгаараа Монгол орны өнцөг булан бүрд суугаа иргэдэд маань нэн хамааралтай юм.
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо анхдугаар хурлаараа зохион байгуулалтад орж, дарга тэргүүлэгч, зөвлөхүүдээ сонголоо.
Шинэ тутам байгуулагдсан энэ холбооны зөвлөхөөр "Өдрийн сонин"-ы албаны дарга Н.Гантулга, Монголчууд сэтгүүлийн эрхлэгч Д.Ган-Очир, Үндэстний тойм сэтгүүлчийн нийтлэлч Г.Сонинбаяр нар ажиллах юм.
Түүнчлэн тус байгуулагын тэргүүнээр Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, гадаад харилцаа, гишүүнчлэл, нийгмийн асуудал, бодлого төлөвлөлт хариуцсан дөрвөн дэд тэргүүнээр “Шинэ монгол” 101,7 радиогийн ерөнхий редактор Л.Баатархүү, Зөв.мн сайтын эрхлэгч Долгорсүрэн, Монголын үндэсний сайтуудын холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголкоммент.мн сайтын Э.Батсайхан нар тус тус сонгогдон ажилдаа орлоо.
| Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр Б.Ганзориг сонгогдлоо |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв