Cүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа. Тус хуралдааны үеэрдүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үерийн бүсэд байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, үерт автсан бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд бэлтгэх мөн ус соруулах төхөөрөмж болох мотопомпыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст авч өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албаны хүмүүст албан даалгавар өгсөн юм. ТүүнчлэнЦагдаагийн I,II,III хэлтэс болон мэргэжлийн ангиудад бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.
Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу дүүргийн Удирдлагын зөвлөл хуралдаж үерийн усыг зайлуулах, далан сувгийг сэргээн засварлахад шаардлагатай мотопомпын хөрөнгийг шийдвэрлэж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөхөөр боллоо.
Ц.ОРГИЛ
| Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ