Монгол Улсын иргэн, Улаан-Үдэд сураггүй алга болсонд тооцогдож байсан Мөнхөө Төмөр-Эрдэнэ гэгч сар гаруйн дараа эсэн мэнд олдсон талаар “Asia Russia” цахим хуудаст мэдээлжээ. Долдугаар сарын 27-ны өдөр эдүгээ 50 настай тэрээр өөрөө танилындаа буцаж очин, улмаар цагдаад эсэн мэнд байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Тэрбээр мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ “Зургадугаар сарын 26-ны орой байсан айлаасаа гарч, дэлгүүр орон нэг шил архи худалдаж авсан. Гудамжид нутаг нэгтэнтэйгээ таарч, хамтдаа архи ууцгаасан. Улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бусад нөхдийн хамт төмөр замын буудал дээр очиж, галт тэргэнд суусан” гэжээ.
Мөнхөө Төмөр-Эрдэнэ маргааш өглөө нь сэргэсэн байна. Галт тэрэгний үйлчлэгч нар түүнийг буухыг шаарджээ. Учир нь түүний биед нэг ч төгрөг, мөн паспорт байгаагүй аж. Тэрээр Эрхүү мужид галт тэрэгнээс буусан бол түүний шинэ танилууд аяллаа үргэлжлүүлсэн байна.
Тэрээр хэдэн өдрийн турш галт тэрэгний буудалд хоног төөрүүлжээ. Буриадын мөрдөн байцаах албанаас мэдээлснээр, тэрээр орос хэл огт мэдэхгүй байсан бөгөөд Улаан-Үдийн зүг, тосгоноос тосгон дамжин алхжээ. Өөрийнх нь хэлснээр, орон нутгийн иргэд түүнийг угтан авч, хооллож ундалсан байна.
Мөнхөө Төмөр-Эрдэнэ хэдэн долоо хоногийн турш ийн алхсаар Улаан-Үдэд байдаг танилындаа буцаж очжээ. Түүний хэлснээр, алхаж явахад нь хэн ч түүнд ямар нэг байдлаар халдаагүй аж. Ойрын хугацаанд хөрш орноос ар гэрийнхэн нь Улаан-Үдэд түүнийг авахаар очих юм байна.

Ц.ОРГИЛ
| Сураггүй алга болсон иргэн Эрхүүгээс Улаан-Үд хүртэл алхжээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой