Хадгаламж зээлийн хоршооны сонгуульт гишүүн болон гүйцэтгэх захирал, ажилтан нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх үүрэгтэй.
Нийтийн албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг баримтлан ажиллах үүрэгтэй ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон хоригийг мөрдөнө.
Монгол Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан "Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт"-ын 1.4-т заасны дагуу нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах тул Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаардаг.
Дээр дурдсан хориглолтоос гадна ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил үүргийг гүйцэтгэж болох бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаас бусад ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
| Нийтийн албан тушаалтныг ХЗХ-ны сонгуульт албан тушаалд сонгохгүй |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой