Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, төвийн зургаан дүүргийн удирдлагууд “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” болон бусад холбоод, ТББ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Худалдаачдын зүгээс бизнес эрхлэх эрхзүйн орчинг бий болгож, бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангахыг хүсч, нийслэл болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудад хандаад байсан юм.
НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба "Нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ явуулах, ил задгай худалдаа эрхлэх, эмх замбараагүй байдал үүсгэхийг хуулиар хориглосон байдаг. Энэ бол өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш. Олон жил яригдаж байгаа. Өмнө нь нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх журам гарсан нь одоогийн олон хуультай харшилж зохицуулалт хийхэд хүндрэл үүсээд байгаа. Энэ журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэхийн тулд бид худалдаа эрхлэгчдийн саналыг журмын төсөлдөө тусгаж НИТХ-д өргөн барихаар болсон. Худалдаа эрхлэгчдээс саналыг нь аваад нийтлэг үйлчилгээ эрхлэх журмын төслөө НИТХ-д өргөн барьсан боловч дахин өөр холбоод гарч ирээд саналаа тусгуулахыг хүссэн юм. Нэгэнт өргөн барьсан журмын төсөл дээр дахин санал авах нь хуулийн дагуу боломжгүй зүйл. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ойрын хугацаанд дахин санал авах ажлыг зохион байгуулах тухай НИТХ-ын ажлын албанд хүсэлт гаргасан. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар дахин санал авах боломжийг олгож өгнө гэсэн байр суурьтай байна” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг нийслэл, дүүргийн ямар нэгэн албан тушаалтан буруу, зөв гэж ярих эрх байхгүй. Тийм учраас үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Бид цаашдаа худалдаа, үйлчилгээ, хэрхэн, ямар журмаар зохицуулахыг хэлэлцэхээр өнөөдөр уулзаж байна. Ойрын хугацаанд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд ТББ болон холбоод албан ёсоор саналаа өгч тусгуулах хэрэгтэй. Дүүргүүдийн газар нутаг, онцлогоос шалтгаалаад өөр өөр нөхцөл байдал үүсч байгаа учраас дүүрэг дээр зохион байгуулагдах хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн нийтлэг журамд тусгах саналаа тусгах хэрэгтэй” гэв.
Хоёр шатны хэлэлцүүлгийг дүүргүүд дээр явуулах юм байна. Эндээс ирсэн саналуудыг нэгтгээд нэгдсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр энд ирсэн болон ирж амжаагүй бүх төрийн бус байгууллагууд, холбоод бүгд нэгдээд журманд оруулах санал дээр онцгой анхаарч, эцсийн нэгдсэн нэг саналаа оруулж ирэхийг худалдаа эрхлэгчдэд хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ