Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн Субару” маркийн автомашин явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. “Субару” маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил илэрсэн байна. Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Гэтэл хуурамч улсын дугаар болох 0698 УНР буюу наймаар төгссөн улсын дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон байжээ.
Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсоноо тэрбээр тайлбарлахдаа “0698 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгад явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 0698 УНР дугаараар хөдөлгөөнд оролцсон.Улсын дугаарыг зүүж ганцхан өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэжээ. Түүний гаргасан зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуульд зааснаар гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээг авахуулах болж байгаа аж.
Замын цагдаагийн алба зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар гудамж, замд урсгал сөрж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч байна. Мөн 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж байгаа аж.
Жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
Ц.ОРГИЛ
| Ногоон байгууламж сүйтгэсэн жолооч хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцжээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ