Говь-Алтай аймгаас 10 гаруй адуу хулгайлан авчирx, "Эмээлт" зах дээр борлуулах гэж байсан этгээдүүд баригджээ. Тодруулбал, хулгайн адууны гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэн борлуулах гэж байсан хэргийг Цагдаагийн ерөнхий газраас илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Албаны эх сурвалж хэлэххдээ “Манайд өнөөдөр орж ирсэн мэдээлэл. Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан. Одоо хамаарал бүхий нэг сэжигтнийг илрүүлж барихаар алба хаагчид Говь-Алтай аймагт ажиллаж байна. Дээрх адууг тээвэрлэж нийслэлд оруулж ирсэн тээврийн хэрэгсэл болон жолооч зэрэг олон хүн холбогдож байгаа учраас мэдээлэл өгөх эрт байна” гэв.
Ц.ОРГИЛ
| Хулгайлсан адуугаа Эмээлт зах дээр борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ