АН-ынхан өчигдөр нийслэлчүүдэд ойрын өдрүүдэд үзэгдээгүй нэгэн “сайхан тавилттай” жагсаалыг толиллууллаа. Дэглэлт, тавилтын хувьд туйлын давгүй байсан ч үзэгчид буюу олон нийтийн хувьд үйл явдлын дараалал нь хэтэрхий энгийн бас ойлгомжтой байлаа. Өөрөөр хэлбэл, нэг их хүлээлт үүсгэсэн киног театрт үзээд суухдаа төгсгөлийн үйл явдлыг нь танхимд байсан ихэнх хүмүүс урьдчилаад таагаад байдаг даа. Яг л түүн шиг мэдрэмж төрж байв.
Мэдээллээс авахуулаад бүх зүйл орчин үеийн болж буй энэ цаг үед АН-ынхан ч жагсаалаа сүртэй бас шинэлэг хийлээ. Тэдний барьсан уриа лоозон, үүрсэн чулуу мод, жагсагч иргэдийг зөөсөн автобус, ажиллагаа гээд бүгд шинэлэг бас мөнгөлөг харагдана лээ.
Улс төрийн намууд сөрөг хүчин болсон цаг үедээ ихэвчлэн жагсаал цуглаан зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ удаагийн тэдний тоноглол, үйлчилгээг харахад МАН-ынхан ч жагсана гэж ёстой "гурилддаг" юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрснийг нуугаад яах вэ. Хэдэн туслахуудаараа олуулсан хурган дээл өмсөөд галын наадам хийдэг жагсаалыг бараг л улаан номонд оруулахаар болчихож. За, энэ жагсаалын үйл явц ч яах вэ. Хамгийн гол нь жагсаалын гол зорилго, хүрэх үр дүн сонин байлаа.
Мэдээж татвар нэмлээ, тэтгэврийн нас нэмлээ гэж орилохоор асуудлыг шинэ долоо хоногийн эхэнд өндрийг авахуулж байсан ч Ерөнхий сайд хамгаалалт хийж дээрх шийдвэрүүдийг өөрчилж орхисон. Ингээд гар мухардсан жагсагчид өчигдөр аргаа барсандаа "Боож үхлээ", "Угаартаж байна", "Эрх баригчдаас хариуцлага нэхье" гэх зэрэг нөгөө л нэг үеийн үед байсан хэдхэн ерөнхий сэдэв дор жагсав. Үүнийг нь сошиалд хүний өөрийнгүй буруутгаж, зэмлэж харагдсан. Зарим нь ч хөөрхий жагсагчдыг минь битгий ингэ, өөрсдөө та нар жагсаж үзээгүй юм уу гэх зэргээр өмөөрч өмөлзөж харагдана лээ.
Тэгвэл энэ бүгд өчигдрийн жагсаалын өнгөн талыг л өгүүлж байгаа юм. Харин дотор талд нь чухам ямар учиг, шалтгаан нуугдаж байгаа гэдгийг таамаглахыг хамтдаа оролдъё. Жагсаал хийгчид болон "ЗБ" хийсэн хүмүүсийн цаад зорилго нь энэ засгийг муухай харагдуулах. Уг нь ч жинхэнэ “алаад” өгнө, “ураад” өгнө гэж ард түмний итгэлийг хөмрүүлж гарч ирсэн нөхөд жаахан базаахгүй ажил хийгээд байгаа нь үнэн л дээ. Тайлан гээд өнгөрсөн жилийн хийсэн юмнуудыг Ерөнхий сайд жагсааж уншаад сөрөг хүчиндээ онигоо болох шахсан. Гэхдээ тэдэнд энэ хангалттай биш. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг улам муухай харагдуулах бол хамгийн том зорилго нь. Үүнээс улбаалаад ирэх хавар өрнөх улс төрийн ээлжит тоглоом гараанаасаа гарч байгаа нь энэ. Харин хэдий үеэр бариандаа орохыг одоогоор тааварлах хэцүү. Ямар ч байсан зорилгоо биелүүлж хүссэнээ "онхолдуулаад" л бариандаа орно гэцгээж байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш түр мартагдаад байсан АН-ын дотоод зодооны асуудал засгийн хувь заяатай холбоотойгоор өчигдөр албан ёсоор сөхөгдөж дахин "тайзнаа" гарч ирэв бололтой. Өчигдрийн үйл явцыг ерөнхийд нь ажихад АН дотроо:
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж - Намын дарга С.Эрдэнэ - АН-ын одоогийн удирдлагын баг - УИХ гишүүд
Х.Баттулга Ерөнхийлөгч - З.Энхболд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа бололтой.
Уг нь сүүлийн найдвар гээд Х.Баттулгыг өнгөрсөн сонгуулиар АН-ын хөлтэй, хэлтэй болгон хүний өөрийнгүй дэмжиж гүйсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч “Монгол ялсан” түүхтэй. Гэвч сонгуулийн дараа яг “бялуу” хуваах мөч буюу найрын ширээний эхэнд З.Энхболд хэний ч зөвшөөрөлгүй очоод суучихсан. Суусан цагаасаа хойш бүр хэнийг ч "эзэндээ" ойртуулахаа байсанд намын нөхөд нь өнгөрсөн намаржин л дургүйцэж, битүү хатуу үгээр нэг нэгнээ хэмлэж ирлээ. Тэр цагаас хойш нам доторх хагарал нь сэдэрч, төдийгөөс өдий хүртэл Монгол түмнийг хүртэл хагалж, хоёр хуваахын оролдож сууна.
Одоо угтаа тултал гомдогсод нь хуучнаа бараадаж, дахин шинийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бололтой. Ингээд өчигдөр өрнөсөн сүрт жагсаал хөшигний ард хөвөрч буй улс төрийн үйл явдлуудын зах зухыг ард түмэнд хальт харуулаад өнгөрөх шиг боллоо.
| Өчигдөр болсон сүрт жагсаалын цаана |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв