Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн I, II дугаар дунд сургуулийг 1988 онд төгсөгчдийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төгсөгчдийн зүгээс 30 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүүхэд залуучуудын оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор олон ажлууд санаачлан зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд байгуулагдаж буй шатрын спортын “Зуунмод-88” клуб юм.
Нийт төгсөгчдийн сэтгэл зүтгэл шингэсэн оюуны их өргөөг байгуулснаар Төв нутгаас улсад болон олон улсад цаашлаад тив дэлхийд нэрээ цуурайтуулсан мастер, аваргуудын бэлтгэлийг хангах, оюуны их спортод манлайлах их үйлсийн эхлэл байх учиртай хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.
Ц.ОРГИЛ
| Зуунмод сумын 10 жилийн I, II дугаар дунд сургуулийг төгсөгчид Шатрын клуб нээжээ |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ