Хөдөө орон нутагт малчид, мал бүхий иргэд отор нүүдэл хийх, иргэд амралт зугаалгаар явах үедээ галзуугийн сэжигтэй чононд уруулсан, манууланд хазуулсан зэрэг эрсдэлд өртсөн тохиолдлууд бүртгэгдэж, цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр хар хээр зүсмийн адуу галзуурсан байдалтай маш хурдан давхиж ирээд айлын үхэр хазаж, улмаар тус айлын зургаан настай хүүхдийг хазсан хэрэг гарчээ.
Тиймээс малчид, мал бүхий иргэд, амралт зугаалгаар явж буй иргэд сэрэмж болгоомжоо дээшлүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр малд явуулахгүй байх, отор нүүдэл хийх үедээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулах ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлд өртсөн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай юм байна.
Ц.ОРГИЛ
| Галзуугийн сэжигтэй мал, амьтнаас сэргийлнэ үү |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ