Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Энэ үеэр нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу үйлчлэх юм байна.
Тодруулбал, наймдугаар сарын 04-ний өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн Таван шарын автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын зайтай автобуснууд явах бол 05-ны өдөр 08:00-цагаас эхлэн тус тус явна. Харин 21:18 минутад сүүлийн автобус Хүй долоон худгаас Таван шар чиглэлд явах аж. Зорчих тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих ба мөнгөө бэлнээр төлж явна.
Ц.ОРГИЛ
| Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үйлчилнэ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ