Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн нийт 740 айл өрхөд тандалт судалгаа хийжээ. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 509 нь хашаандаа худагтайгаас шаардлага хангасан одоо хэвийн ажиллаж байгаа 136 өрх, шаардлага хангахгүй (ус, шороо орсон, эвдэрсэн) 373 өрх байгаа аж.
Мөн хашаандаа бие засах газартай 675 өрх байгаагаас 226 айл өрхийн бие засах газар нь шаардлага хангасан, хэвийн байгаа бол 449 айл өрхийн бие засах газар нь шаардлага хангахгүй, нурсан, бохир нь дүүрсэн байна. Үлдсэн 76 өрх, нэг хашаанд 2-3 айл амьдардаг, дундаа ганц бие засах газартай аж. Хашаандаа муу усны цооногтой 649 өрх байгаагаас хэвийн ажиллаж байгаа муу усны цооногтой 262 өрх, муу усны цооног шаардлага хангахгүй 382 өрх, огт муу усны цооноггүй 32 айл өрх байна.
Тандалт судалгаа явуулсан Ажлын хэсгийнхэн айл өрх болгонд давсны уусмалаар гар нүүрээ угаах, хүүхдээ бохирлогдсон хашаандаа тоглуулахгүй байх, хоол ундаандаа шаардлага хангасан ус хэрэглэж гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн бохирдсон худгуудаас ус уухгүй байх, хааж аюулгүй болгохыг иргэдэд анхааруулжээ.
Ц.ОРГИЛ
| Баян-Өлгийн 382 өрхийн муу усны цооног шаардлага хангаагүй байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой