Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байгаа юм.
Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, даавар болон ферментүүдийг агуулсан байдаг бөгөөд хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийн нотлогдсон байдаг.
Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил, амьдрал, амжилтад нь чухал нөлөөтэй гэж үздэг .
Хүүхдээ хөхүүлснээр ээжүүдийн эрүүл мэндэд ч тустай. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулахын зэрэгцээ жирэмслэлт хоорондын зайг уртасгана.
Эхийн сүүгээр хүүхдээ хооллохыг хөхүүлэн дэмжих, хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх нь тогтвортой хөгжлийг цогцлооход амин чухал ач холбогдолтой.
2018 онд Дэлхийн 170 гаруй улсад Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоногийг дараах зорилтуудын хүрээнд тэмдэглэж байна. Үүнд:
Мэдээллээр хангах: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах зэрэгт эхийн сүүгээр хүүхдийг хооллох нь ямар ач тустай болохыг олон нийтэд мэдээлж, ойлгуулах,
Баттай хэвшүүлэх: Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дадлыг эрүүл амьдралын үндэс хэмээн баттай хэвшүүлэх,
Хамтран ажиллах: эхийн сүүгээр хооллохын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд иргэд, байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах,
Хүчин чармайлтыг эрчимжүүлэх: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хүчин чармайлтыг эрчимжүүлэх зэрэг болно.
Дээрх зорилтуудын хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран олон нийтийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, сургалтуудаар дамжуулан эхийн сүүгээр хооллолтын талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, томоохон төрөх эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн мэргэжилтнүүдэд эхийг сүүгээр хооллолтын талаар зөвлөгөө өгөх чиглэлээр ажлын байран дахь сургалт хийх, 2017 онд батлагдсан Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогчид болон холбогдох төрийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
| Эхийг сүү хүүхдийн IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ