Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өчигдөр /2018.07.31/ өглөөний 10.40 цагийн үед гаднын этгээд хутгалж бэртээсэн хэрэг гарсан. Цагдаагийн хэсэг хэргийн газар дээр ажиллаж, хохирогчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Амартүвшинг 64 настай иргэн И хутгалсан. Энэ үйл явдал тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирын өрөөнд болжээ.
“Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Бусдын биед халдсан этгээдийг тэр даруйд баривчилсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч хэвлийн тус газартаа хутгалуулсан тул хагалгаанд орсон” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн юм.
Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг байжээ.
Бидэнд олдсон мэдээллээр Б.Амартүвшингийн биеийн байдал тогтворжиж, хэвтэн эмчлүүлж байна. Харин ямар шалтгааны улмаас маргасан нь тодорхойгүй байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн этгээд нь Баянзүрх дүүрэгт жагсаал цуглаан хийхээр хүсэлт гаргаж түүнтэй уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч гомдлыг шийдэж өгөөгүйгээс үүдэлтэй гэж ярилаа. Мөн хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт 3-5 хоногийн дотор гарах аж.
Ц.ОРГИЛ
| Хутгалуулсан Б.Амартүвшингийн биеийн байдал сайжирчээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой