Монгол хүмүүст өрөвч нинжин хүнлэг сэтгэл гэж алга. Адгуус амьтныг хайрлахгүй юмаа гэхэд ядаж яргачилж зовоохгүй байх хэрэгтэй шүү дээ.
Хэдхэн хоногийн өмнө хэсэг морьдыг яргачилж, хөлийг нь улаан нялга болгосон байсан зураг цахим сүлжээнд тавигдаж олон хүн шэйр хийсэн харагдав.
Тодруулбал, энэхүү зургийг постын хамт оруулсан хүн ингэж бичжээ.
“Долдугаар сарын 06-ны өдөр. Байгалийн гамшиг дуусах гэж байтал Дайргын голын гурван монгол эрийн ийм гутамшигт гамшиг тохиосон юм. Монгол эр хүн даанч ийм зүйл хиймээргүй юмаа.
Та нар нүдээр үзсэн бол аймшигтай байсан шүү. Бид нар малын эмч аваачиж нэг өдөр нэг шөнө бүтэн оёулаад дийлээгүй.
Отроор явсан айлууд буцаж явахад нь мөндөр орж нисэхийн торны үзүүрээс уруудаад явж байгаа адууг ногооны талбай руу орох нь гэж хужаа мотоциклийн тормозны торсоор чавхдаж ийм болгосон байна. Энэ монгол хүн мөн үү.
Одоогоороо эдгээр адуунууд тарчилсаар л байна. Малын амь даанч бөх юм даа. Малыг ийм болгосон малаас дор хүмүүсийг хайж олмоор байна. Сураг ажиг мэдэж байгаа хүмүүсээс мэдээлэл авмаар байна.
Цагдаагийн газарт мэдээлэл өгч тусална уу. Нууцыг хадгална. Үүнээс хойш дахин ийм явдал болсон гэж сонссон. Оторт явж явж хэдэн үлдсэн малаа арайхийж туугаад явж байхад нь нутгийн хүмүүс нь ингэж угтаж авлаа гэж үү. Даанч дээ. Монгол эрчүүд минь ухаараач. Нэг айлын есөн адууг ийм аймар болгосон байна билээ шүү” гэжээ.
Эх сурвалж: Olloo.mn
| Нэг айлын есөн адууг яргалжээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой