Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэн баталлаа. Энэхүү бодлогын зорилгыг “Эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж, иргэдийн амьдралыг дээшлүүлнэ” гэж тодорхойлоод байна.
Энэ хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацид чиглэсэн ажлыг дэмжиж, аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэн, дэвшилтэт технологийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх замаар нийгмийн инновацийг бий болгохын зэрэгцээ орчин үеийн аж үйлдвэр, өндөр технологийн салбарт байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай технологи хөгжүүлэх юм.
Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг найман жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шат буюу 2018-2021 онд эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөц төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Харин хоёр дахь шат буюу 2022-2025 онд эдийн засаг, аж үйлдвэр, мэдээлэл технологийн тэргүүлэх салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихаар төлөвлөжээ.
Дээрх бодлогыг хэрэгжүүлснээр инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин сайжран, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын дэд бүтэц бий болно гэж үзэж байна. Түүнчлэн тэргүүлэх салбарт хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, инноваци, өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжаас гаргах юм.
Дэлхий нийтээр орчин үед мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн цоо шинэ хэлбэрийг бий болгоход чиглэсэн өндөр технологийг хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх гарц шийдэлд ихээхэн ач холбогдол өгч байна.
Тиймээс “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үндэслэн ийнхүү Инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулан батлууллаа.
Ц.ОРГИЛ
| Инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлнэ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ