Аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөө ХХААХҮЯ дөрвөн бүсэд 21 аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулж байна. Салбарын зүүн бүсийн зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгууд хамрагдлаа. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын ерөнхий байцаагч Д.Түмэндэмбэрэл болон яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Зүүн бүсийн зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж хөдөө аж ахуйн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.
7-р сарын 30-наас эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэлээ хангах, орон нутгийн түвшинд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг салбарын сайд онцлон хэллээ.
2018 оны долдугаар сарын 4-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218-р тогтоолыг баталсан. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан юм. Энэхүү зөвлөмжийг удирдлага болгосон тодорхой ажлууд орон нутагт эхэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга аймгийн хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд болон сум багийн Засаг дарга, малчид иргэдтэйгээ Хөдөө аж ахуйн зөвлөгөөн хийж өвөлжилт хүндэрвэл бэлтгэл ажлаа хэрхэн хангах тухай хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын төлөвлөгөө гаргажээ. Тус аймгийн хувьд хэдийгээр зуншлага оройтсон ч харьцангуй өвсний гарц сайжирч байгаа гэхдээ улсын болон аймаг орон нутгийн өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэх үүднээс экспортын зориулалтаар хадлан бэлтгүүлэхгүй байх зэрэг хэд хэдэн шийдвэр гарган ажиллаж байгаа юм байна.
Мөн Хэнтий аймгийн хувьд ХХААХҮ-ийн сайдын зөвлөмжийн дагуу сум бүртээ 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх албан даалгаврыг аймгийнхаа Засаг даргын захирамж болгож эртнээс бэлтгэхээр зохион байгуулалтад оржээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой