Иргэдийн зүгээс УБЦТС ТӨХК, ОСНААУГ-тай холбоотой санал гомдол тасардаггүй. Тухайлбал, дулаан, халаалт муу буюу зохих градустаа хүрдэггүй, халуун ус тасардаг, мэргэжлийн бус хүн сайн дураараа цахилгаан, ус хязгаарладаг, гэртээ хүнгүй байсан шалтгаанаар байцаагч нар усны тоолуурын заалтыг таамгаар бичдэг, шинээр баригдсан барилгуудын цэвэр ус зэвтэй гардаг зэрэг өргөн хүрээтэй асуудлаар өргөдөл, гомдол гаргасан байдаг аж.
Ялангуяа ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар “УБЦТС ТӨХК”-ийн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдолд гарч байгаа тухай гомдол тасардаггүй.
Гэвч зарим иргэд хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах буюу тогийг нь албадан тасалдаг нь хууль бус үйл ажиллагаа гэсэн ойлголттой байдаг. Хэрэв тогоо таслуулсан бол тухайн харъяа газрынхаа мэргэжлийн хяналтын байгууллагад хандах эрхтэй хэмээцгээдэг.
Тэгвэл эрчим хүчний тухай хуулинд хэрэглэгчид төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хангагчид ямар үүрэгтэй болохыг юу гэж заасан байдаг тухай хүргэж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ хуулийн 30 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг
30.1.9.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хүчээр хангагчид долоо хоногийн өмнө мэдэгдэх
31.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй.
31.3.Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.2.Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараах тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
32.2.1.эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;
32.2.2.эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;
32.2.3.тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;
32.2.4.хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;
32.2.5.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;
32.4.Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх болсон тухайгаа тусгай зөвшөөрөл олгогчид урьдчилан, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн тухайгаа эрчим хүчээр хангагчид тус тус мэдэгдэнэ.
Ц.ОРГИЛ
| Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгчид төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол тогоо хязгаарлуулна |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ