Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн мөнгө залилж иргэдийг хохироох гэмт үйлдэл газар авч байна.
Тодруулбал, сүүлийн үед фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа юм байна. Тиймээс иргэд маань сонор сэрэмжтэй байж, дараах зүйлсийг дадал болгохыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулжээ.
1.Фэйсбүүк болон бусад цахим сүлжээнд ашигладаг хаягийн нууц үгийг утасны дугаар болон төрсөн он, сар, өдөр, амархан нэрээр хадгалахгүй байх.
2.Нууц үгийг 7 хоног бүр өөрчилж, нууцлал алдагдахаас сэргийлэх.
3.Танд имэйл хаяг болон нууц код нэхсэн /сонжоо, зурхай, бусдын анхаарал татах бичлэг г.м/ холбоос ирсэн тохиолдолд түүнд нэвтрэхгүй байх.
4.Таны найз болон танилаас мөнгө, бусад зүйл гуйсан хүсэлт ирсэн тохиолдолд тухайн хүнтэй заавал биечлэн уулзах, үнэн эсэхийг нягтлан шалгасаны дараа шийдвэрлэж байх.
Мөн фэйсбүүк болон цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч мэхлэх аргаар мөнгө залилах үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /залилах/-ээр зүйлчлэх бөгөөд 3-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэдгийг анхааруулж байна.
Ц.ОРГИЛ
| Фэйсбүүк ашиглан залилан хийвэл 3-12 жилийн ял онооно |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой