Энэ нь Монгол дахь Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг хулгайлахыг оролдсон гэх хэрэгтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээллээ.
Турк улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргаж "Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна...
ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм" хэмээн мэдэгдээд буй.
Элчин сайд Р.Болдыг эх оронд дуудан ирүүлсэн нь Туркийн талаас илэрхийлж буй дээрх байр суурийн эсрэг манай талаас үзүүлж буй хариу үйлдэл бололтой.
Турк улсын хийсэн алхмаас болж хоёр орны харилцаанд тодорхойгүй, ойлгомжгүй байдлууд үүсэх магадлалтай болоод буйг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Манай хууль хяналтын байгууллагаас уг хэрэгтэй холбогдуулан ажлын хэсэг гарган шалгаж байгаа ч хулгайлсан гэх этгээдүүдийг олж тогтоогоогүй байгаа талаар хууль, хяналтын байгууллага мэдээлж буй.
Баттай эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Вейсел Акчайг хулгайлагдсан гэх өдөр Улаанбаатарт газардсан Туркийн TT4010 онгоцонд таван хүн байсан гэж мэдээлж байгаа ч тэд Монголын гаалиар нэвтрээгүй бүр онгоцны хаалгаа ч нээгээгүй учир дипломат харилцааны үүднээс онгоцны хаалгыг хүчээр онгойлгож шалгалт явуулах боломжгүй байжээ.
Тиймээс ч тус онгоцонд байсан таван хүний дунд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы бие төлөөлөгч байсан эсэхийг нягтлах боломжгүй байсан аж. Тус онгоц дипломат шуудан авчирсан гэж эхэлж мэдүүлсэн талаар эх сурвалжууд дурдаж байв.
Ямартай ч Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдыг Гадаад Харилцааны сайд дуудаж уулзаж тодорхой чиглэл өгөн буцаасан байна.
Ц.ОРГИЛ
| БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан байна |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ