Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн юм. Тус үйлчилгээнд иргэд олон нийт ам сайтай байгаа. Гэвч түрээсийн дугуйг эвдлэх, хулгайлах оролдлого их гарч байгаа ажээ.
Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дашням “Дугуйныхаа араас хөөцөлдсөөр байгаад өдрийг өнгөрөөж байна. “Битгий эвд, битгий хулгайл, зогсоолдоо тавиарай” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүст хэлж байна. Гэтэл дугуйг хулгайлах, эвдэлж, хэмхлэх, гэр рүүгээ авч явах, хаа хамаагүй газар орхих гэх мэт олон асуудал гарч байна.
Одоогийн байдлаар 28 дугуй хулгайд алдагдаад байна. Цагдаагийн байгууллагатай хамтарч заримыг нь олж авсан. Гэхдээ GPS-ийг нь алхаар цохиж эвдлээд, дахин ажиллах боломжгүй болгосон байна. Мөн дугуйг нь хагалах, үрүүлийг нь хугалах, эд ангийг нь салгах гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. UBIKE дугуйн үйлчилгээг авдаг хүмүүстээ хандаж ‘Битгий эвдэж хэмхлээч, эд ангийг нь бүү гэмтээгээч’ гэж гуймаар байна” гэв.
Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруу дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодох юм. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулсан байгаа юм.
Ц.ОРГИЛ
| “UBike” түрээсийн 28 дугуй хулгайд алдагджээ |
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх