Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 9 давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авчээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 22 настай иргэн М /эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан аж.
Дуудлага өчигдрийн 08:26 цагт ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 14 алба хаагч ажиллаж иргэн М-г мөн өдрийн 09:43 цагт эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Ц.ОРГИЛ
| Есөн давхраас үсрэх гэж байсан согтуу залууг аварчээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ