Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд, малчид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, тэмцэж байна.
Тус сумын 2-р багийн нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эхлэх гэж байгаа “Степгоулд” компанийг эсэргүүцэж 20 хоног хугацаагүй суулт хийж байгаа иргэд дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун очиж холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулсан байна.
Бороогийн 70 тонн алтыг татваргүйгээр хуу хамж одсон Канадын хөрөнгө оруулалттай “Бороогоулд” хожим “Центэррагоулд” болсон компанийн охин компани “Степ гоулд” компанид газар нутгаа ухуулахгүй хэмээн сумын иргэд олборлолт явуулах гэж буй талбай дээр гэр барин суулт хийн тэмцэж байгаа юм. Гэвч аймгийн Засаг дарга нь жагсаал суулт хийх зөвшөөрөл өгөөгүй тул малчид иргэд барьсан гэрээ буулгаж, өөрийн эзэмшлийн талбай дээрээ барьж суултаа үргэлжлүүлж буй.
Энэхүү газар нь малчид иргэдийн малаа бэлчээдэг гол түшиц газрын нэг бөгөөд 20 орчим зүйлийн эмийн ургамал ургадаг гэнэ.
Ц.ОРГИЛ
| Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд нутгийнхаа төлөө тэмцэж байна |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ