'Цэргийн наадам-2018' олон улсын тэмцээний 'Хээрийн гал тогоо' төрөлд нийт 12 улсын тогооч нар автоматын буудлага, 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр 1, 2 дугаар хоол, зууш, хүйтэн ундаа, талх нарийн боов, биеийн тамир гэсэн төрлүүдэд өрсөлдлөө. Монгол Улсын Зэвсэгт хүчний тогооч нар сугалаа ёсоороо Азербайджан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, БНХАУ, Ангола, Беларусь улстай эн тэнцүү өрсөлдсөн бөгөөд тэмцээний гуравдугаар хэсэг болох талх нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ээлжийн тогооч, ахлагч О.Батцэцэг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ... дугаар салбарын тогооч, дэд ахлагч Ц.Цэцэгсүрэн нар 13 нэр төрлийн талх нарийн боовыг 20 хүнд хүртээмжтэйгээр 4 цагийн дотор үйлдвэрлэн 300 оноо авахаас 292 оноог авч тэргүүлсэн амжилт үзүүллээ.
Мөн багаараа биеийн тамирын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн 10 орныг ардаа орхин 2 дугаар байр эзлэн цомын эзэн болов. Ийнхүү 'Хээрийн гал тогоо' тэмцээний нийлбэр дүн гарч хурандаа Б.Батнямаар ахлуулсан баг 4 дүгээр байрт шалгарч тэмцээнээ амжилттай өндөрлөлөө.
Ц.ОРГИЛ
| Цэргийн тогоочид цомын эзэн боллоо |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой