НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт есөн хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ.
“Завьт эргүүл” арга хэмжээг 2010 оноос хойш Туул голд зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэн, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Завьт эргүүлийнхэн есөн хүний амийг аварчээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ