Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ.
ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж хэрэгжүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркаар өргөн бүрэлдэхүүнтэй очиж зочиллоо. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах, тус паркын жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсээр иржээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ц.ОРГИЛ
| ХБНГУ-ын иргэн Удо Хазе “Хангирди” одон хүртлээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой