“Хурд” группийн барьж байсан барилга дээрээс 17 настай хүүхэд нас барсан мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр 19:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байсан барилга дотор хүн нас барлаа гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн.
Үүний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, 17 настай эрэгтэй У гэх хүүхэд барилгын ажил хөдөлмөр эрхэлж явахдаа дээрээс нь эд зүйл унаж нас барсан байдал тогтоогдоод, шалгалтын ажил үргэлжилж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас амь нас нь хохирсон гэдэг асуудлаас гадна тухайн барилгын компанид насанд хүрээгүй хүүхдийг ажил хөдөлмөр эрхлүүлсэн гэдэг асуудлаар шалгалтын ажил үргэлжилнэ” гэв.
Ц.ОРГИЛ
| М.Мөнхшүр: У гэх хүүхэд барилгаас унаж нас барсан нь тогтоогдож, шалгалтын ажил үргэлжилж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой