Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж буй олон асуудлууд бий. Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой асуудлын шийдлийн хүрээнд хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчид 6, 7-р саруудад нийт 7 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Өнгөрсөн хоёр сарын турш НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг баталж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах болон ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөрийг баталлаа.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ус хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх, онцгой байдал, гамшгийн үед хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхой болгох, гадаргын болон газрын доорх усны чанарт хийх шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүнд тавих хяналтыг өндөржүүлэх болон Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжуудын ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, Үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын бохир усыг татан зайлуулахад гарах эрсдэлийг бууруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэх юм.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь аюулгүй байдлыг хэрхэн сахиулах талаар хэлэлцэж сар бүрийн 9-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгож үүнийг угтан хүний амь нас, эрүүл мэндэд өдөр бүр эрсдэл учруулж буй зүйлсийг хариуцсан байгууллагууд нь шалгаж, засаж байхыг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд иргэдийг эрсдэлд учруулж болохуйц нөхцөл байдлыг арилгах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлсэн байна.
Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал зэрэг газар зөвшөөрөлгүй ТҮЦ байршуулан ил задгай худалдаа эрхлэх явдал гарах болсон. Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхэнд сөргөөр нөлөөлж болзошгүй учир НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж уг төсөлд худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Ажлын албанаас 8 сарын 15-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд хэллэцүүлэг өрнүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Түүнчлэн 6, 7 сард хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
1. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”
2. “Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”
3. “Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”
4. “НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөр”
5. “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”
6. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу шилжүүлэх төсөл” зэргийг дурьдаж болно.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ийнхүү нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй, баяр наадам, амралтын цаг гэж хойш тавилгүйгээр цаг хугацаанд нь багтаан шийдвэрлэж ажиллажээ.
Эх сурвалж:НИТХ-ын ХМОНХТ
| НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад 7 удаа хуралдаж нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ