Долоодугаар сард орсон их хэмжээний борооны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын ихэнх багийн айл өрхүүд үерт автжээ. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол амссан гэсэн тооцоо судалгааг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд ямар айл өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг тогтоох үүднээс аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажилласан байна.
Үүний үр дүнд Ховд аймгийн Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд МУЗН-ээс бэлэн мөнгөний тусламж болох 240 300 төгрөг ХААН банкаар дамжуулан олгож эхэлсэн байна. Мөн МУЗН-ээс олгож буй бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд Эрүүл ахуйн багц, Гал тогооны ком, хөнжил, гудас, Усны сав зэрэг багцын тусламжийг олгожээ. Иргэдэд МУЗН-ээс 45 сая төгрөгийн бэлэн мөнгө, 70 сая төгрөгийн бараа материал нийт 115 сая төгрөгийн тусламж үзүүллээ.
Ц.ОРГИЛ
| 187 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой