Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр дээрх хүн амины хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам, тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажиллалаа.
Урьдчилсан байдлаар Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г-ийн амь насанд мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга, 48 настай М халдсан болохыг тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болно. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацааны дотор гардаг. Сошиал орчинд албан тушаал булаалцалдсанаас болж ийм хэрэг болсон гэх ташаа мэдээлэл гарсан. Энэ хэрэг нь Г, М нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн нь тогтоогдсон. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох боломжтой” гэв.
Ц.ОРГИЛ
| М.Мөнхшүр: ЗТХЯ-ны байранд гарсан хүн амины хэрэг нь хувийн харилцаанаас үүдэлтэй |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ