Өнгөрсөн лхагва гаригийн орой 20 цагт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас зорчиж явсан нэг иргэн нас барж, хоёр хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, нэг тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна.
Осол гарсан шалтгаан нөхцөл нь замын зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл гэмтлийг тооцож, хурдаа тохируулаагүй, эсрэг урсгалд орж мөргөлдсөний улмаас замын хажуу хэсэг рүү унасан байжээ. Иймд жолооч та бүхэн амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавилгүй, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.
Ц.ОРГИЛ
| Замын эвдрэл тооцолгүй хурд хэтрүүлснээс ноцтой осол гарчээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ