Дорнод аймгийн төв Чойбалсан хот шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Тодруулбал, энэ намар тус хотын түүхт 80 жилийн ой тохиох аж. Энэ хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь хотын гэрэлтүүлэг юм. Уг гэрэлт гудамжийг тус аймгийн Найрамдал паркаас Хэрлэн голын эрэг хүртэл байгуулж, өвөрмөц, содон гэрлээр чимжээ. Түүнчлэн Чойбалсан хотын хойд болон урд төв зам дагуух албан байгууллага, орон сууцны барилгуудад гэрэлтүүлэг хийж байгаа нь ч иргэдийн талархлыг хүлээж байна.
Энэ жил тус хот 200 сая төгрөгийн гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, энэ ажил дуусах шатандаа яваа бөгөөд гэрэлт гудамжийг байгуулахад 40 сая төгрөг зарцуулжээ. Мөн Хэрлэн сумын захирагчийн албанаас түүхт ойгоо угтан хийж буй бүтээн байгуулалтуудыг эвдэж сүйтгэхгүй, соёлтой байхыг иргэддээ уриаллаа.
Ц.ОРГИЛ
| Чойбалсан хот гэрэлт гудамжтай боллоо |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ