УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай тогтоолын төсөл санаачилжээ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд хэрэгжүүлэх ёстой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж ийнхүү хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл боловсруулжээ.
Ц.ОРГИЛ
| Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох тогтоолын төслийг санаачиллаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ