Дэлхийн Залуучуудын өдөр, Монголын Залуучуудын өдөр, нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар чуулга ОНӨҮГ, есөг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төв болон Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран зохион байгуулна.
Тус чуулганыг угтан өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Тэдгээрийн нэг нь “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалт юм. Энэхүү уулзалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран Монголын Залуучуудын Холбооны байранд 200 хүний оролцоотойгоор наймдугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
“Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо” сэдэвт уулзалтад МУ-ын Хөдөлмөрийн баатар Р.Чимэддорж, Ё.Норовсүрэн нар уригдан оролцож, нийслэлийн хөгжил, тохижилт, бүтээн байгуулалтад залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэсэн туршлагаасаа хуваалцан, залуучуудтай санал бодлоо солилцов.
Цаашид 95 жилийн түүхтэй залуучуудын байгууллагын өв уламжлалыг хадгалан, ахмад үеийн “Хөдөлмөрч хүмүүжил”-ийг хойч үеийнхэндээ дамжуулах зорилгоор тэдний сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Ц.ОРГИЛ
| "Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо" сэдэвт уулзалт боллоо |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?