Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд эрүүгийн гэмт хэрэгт холбогдох асуудал гарах болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзсан бол түүнийг шүүх хурал энэ долоо хоногийн баасан гаригт болох тов гараад байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-ны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарсан бол үйл явдлаас хоёр хоногийн дараа суудлын вагон үерийн улмаас осолдсон хэрэг мандав. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. “ЗТХЯ-ыг тойрсон дээрх бүх асуудал олон нийтэд ил болж, анхаарлын төвд орсон учраас л яамны албан тушаалтнуудад хариуцлага тооцлоо” гэх шүүмжлэл иргэдийн дунд өрнөсөөр байна.
Учир нь дээрх хэргүүд болохоос өмнө ЗТХЯ-нд хэлтсийн дарга ажилтай залуу, тус яамны мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэг гарсан нь нууцлагдмал байсаар өдий хүрсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, тус яаманд хэлтсийн дарга ажилтай Г гэгч тус яамны мэргэжилтэн Ъ /бид хохирогчийн нэрийг нууцалж өөр үсгээр орлуулав)-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулсан байна. Эл хэрэг нь өдгөө шүүхийн шатанд шилжээд буй бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно гэж таамаглаж байсан ч ирэх долоо хоногт болж магадгүй байгаа ажээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Ц.ОРГИЛ
| ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?