МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн хурлаар ЗТХ-ийн сайд, болон дэд сайд, ТНБД-ын томилгооны асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа аж.
Тус яамны сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэр, дэд сайдад МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн асан, БОАЖЯ-ны ТНБД асан Ц.Цэнгэлийн нэр хүчтэй яригдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Хэдийгээр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авсан ч түүнийг заавал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж чөлөөлөх юм.
Гэхдээ урьдчилсан байдлаар томилгооны асуудлыг хэлэлцэхээр болсон нь энэ юм байна. Харин ЗТХЯ-ны дэд сайдыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд томилох учиртай.
А.ЦЭЛМЭН
| Сайдад Я.Содбаатар, дэд сайдад Ц.Бат-Энх, Ц.Цэнгэл нарын нэр яригдаж байна |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ