Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Дарь-Эхийн дунд буудлын орчимд үүсэн авто замын эвдрэлийг засахаар хоёр бригад гарган шуурхай ажиллуулж байна. Нийтдээ 3.5-4 мянган МКВ талбайд нөхөн сэргээлт, засвар хийнэ. Эхний ээлжинд авто машин саадгүй зорчих нөхцөлийг хангана. Дахин бороо орохгүй, ажил саатахгүй байвал ирэх долоо хоног гэхэд засвар, нөхөн сэргээлтийн ажлыг дуусгана” гэв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл “Энэ жил бороо их орсны улмаас Дарь-Эхийн дунд буудлын орчимд булаг, шанд нэлээд идэвхижсэн. Энэ хэсэгт гурван булаг гарч ирсэн. Булгийн ус зам руу урсаж байгаагаас хамаараад авто замын эвдрэл их үүсээд байна. Энэ зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үед замын баруун талаар суурьшлын бүс байгаагүй. Замын ус баруун тал руугаа урсаж гардаг байсан. Өнөөдрийн байдлаар замын баруун талаар шигүү байшин барилга барьсан байгаа учир замын ус гадагшаа урсах боломжгүй болчихоод байна. Нийслэлээс яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Засварын ажлыг УБЗЗАГ-ынхан хийж байна. Булгаас урсаж байгаа усыг зам доогуур хөндлөн гаргана. Дүүргээс нь хөрөнгийг нь шийдвэрлүүлж, Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хөндлөн шуудууны ажлыг хийж гүйцэтгэнэ” хэмээв.
Өчигдрийн байдлаар БЗД-ээс тус хорооны нүхэн эвдрэл гарсан хэсгүүдэд дайргаар дүүргэлт хийгдсэн байна. Цаашдаа борооны ус зайлуулах шугам сүлжээгүй, олон жилийн өмнө хийгдсэн авто замуудад шугам сүлжээ хийх төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Дарь эхийн авто замыг 2012 онд шинэчлэхдээ ус зайлуулах төхөөрөмж болон үерийн уснаас хамгаалсан далан сувгийг шийдээгүйн улмаас ийнхүү эвдрэл үүссэн гэдгийг мэргэжлийн инженерүүд хэллээ. Тиймээс ирэх онд Улаанбаатар хотын авто замуудад ус зайлуулах төхөөрөмж хийхээр төлөвлөжээ. Энэ онд үерт их автдаг 10 гаруй авто замд хийсэн нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал Чингис зочид буудлын орчимд ус зайлуулах төхөөрөмж суурилуулсан байна. Ирэх онд Дарь-эхийн замд хийхээр төлөвлөж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үерийн улмаас эвдэрсэн авто замууд болон шинээр баригдаж байгаа шинэчлэл хийгдэж буй бүхий л замууд ашиглалтанд орно гэж Авто замын хөгжлийн газрын удирдлагууд хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Дарь Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв