Энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын айл өрхүүд үерт автсан. Үер усны аюултай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон бусад байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр болон маргааш аадар бороо орох мэдээлэл гаргасан тул иргэдэд мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж буй ажээ.
Харин Дорноговь аймгийн ЗДТГ-с гамшигт өртсөн иргэдэд туслах аян зарлаж, уг аянд цугларсан 50 сая төгрөгийг иргэдэд гардуулжээ. Мөн тус аймгийн нутгийн зөвлөлөөс үерт өртсөн 10 өрхөд давхар бүрээстэй, таван ханатай, тавилгатай гэр гардуулсан байна.
Ц.ОРГИЛ
| Дорноговь аймгийн гамшигт өртсөн иргэдэд 50 сая төгрөг олгожээ |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ