Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сар бүр “Хэн ч хэзээ ч хаана ч бэлэн” дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
“Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцъя” уриатайгаар зохион байгуулсан энэ удаагийн дадлага сургуульд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид хамрагдсан байна.
Дадлага, сургуулийг аврах дэр, аврах хоолой, аврах сагс, барилгын өндөр давхарт хоёр сунадаг шат ашиглан гарах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн үндсэн таван чиглэлээр зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдыг дадлагажуулсан байна. Мөн энэ үеэр таван төрлийн өртөө дамжих буухиа тэмцээн зохион байгуулж, дадлага ажлаа бататгасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ц.ОРГИЛ
| Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаанд суралцлаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ