Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ
8 жил өмнө   699

Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон  усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ. Сайншанд сумаас тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж.

Борооны  усанд эвдэрсэн  замыг хэзээ засаж хэвийн байдалд оруулах талааралбаныхнаас мэдээлэл авах гэсэн боловч зарим нь амралттай байгаа талаар эх сурвалж хэллээ. Орон нутгаас зорчигч, тээвэрчдэд зориулан эвдэрсэн газарт авто замын эвдрэлийг заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавьсан байна. Мөн иргэдийг  тус замаар зорчихдоо тэмдэглэгээг сайтар харж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж буй. Замын эвдрэл нийт 2,5 км үргэлжилжээ.

 

Ц.ОРГИЛ

 

Аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0