Бага насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд нь фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг байсныг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээд нь фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж байжээ. Улмаар 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.
Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Ц.ОРГИЛ
| Бага насны охидуудыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ