Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 16-17-ны өдөр орсон усархаг борооны улмаас уруйн үер бууж, 100 айл өрхийн хашаа, байшин, 12 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын зоорийн давхар усанд автаж, 15 бог мал хорогдон, орон нутгийн чанартай “Шавартайн” гүүрийн тулгуур баганад суулт үүсч, сумын төвийн хатуу хучилттай 0.5 км зам эвдэрсэн байна. Энэ үеэр усанд автсан гурван айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозам дээр үүссэн 45 тн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг 100 гаруй хүн, 30 орчим техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ. Мөн “Шавартай гүүр”-ийг хаасантай холбогдуулан Борнуур сумын чиглэлд түр зам барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Цаашид Борнуур сумын төвийн 0,520 га авто замыг сэргээн засварлах ажлын 286,2 сая төгрөг, Шавартайн гүүрийг шинээр барих 1540,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүслээ.
Харин өвөлжилтийн нөхцөл байдлын талаар энэ онд аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 150 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум бүр 100 тн өвс, 50 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хадлангийн 39 салаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дорнод, Хэнтий аймагт гарч эхэлсэн. Түүнчлэн аймгийн хэмжээнд гар тэжээл бэлтгэх ажлыг бүх нийтийн аян болгон өрнүүлээд байгаа гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, орон нутгийн удирдлагуудад, Борнуур сумын эвдэрсэн гүүрийг орон нутгийн аж, ахуйн нэгж, байгууллага хямд өртгөөр барьж байгуулах санал байгаа бол түүний тооцоог нарийвчлан гаргаж, тухайн аж, ахуйн нэгж, байгууллагаар баталгаа гаргуулан хийлгэх боломжийг судлан Улсын онцгой комисст танилцуулах, тохиолдож буй гамшиг, ослын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан төлөвлөсөн найр, наадам, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулан, шаардлагатай албан тушаалтныг ажилд нь оруулах, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв