НМХГ-аас өнөөдөр зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, нэгэн иргэн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудас руу өнгөрөгч нэгний өдөр иргэн гомдол гаргаж, "Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэргийг нээжээ.
Гомдлын дагуу НМХГ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК дээр очиж шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад тус компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна
Тодруулбал, “Жин чинхай” компанийг шалгахад захирал БНХАУ-ын иргэн Баолин Шанхай Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортын зөвшөөрөлгүй худалдаж байсан аж.
Тус компани нь 155 хайрцаг, 7 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулжээ. Тиймээс 11 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авсан бөгөөд Баолин Шанхайг Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгохоор болсон байна.
Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар ард иргэдэд Монгол Улсын эмийн нэр төрлийн бүтээгдэхүүнд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Ц.ОРГИЛ
| Хятад иргэн зөвшөөрөлгүй эм борлуулж байжээ |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ