Өнгөрөгч долоо хоногт Зам тээврийн хөгжлийн яамны дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.
Хэрэг гардаг өдөр сэжигтэн Б.Махбал нь яамныхаа Зам тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяр, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Артур, Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нарыг уруу татан ажлынхаа байран дээр архидан согтуурсан байдаг. Оройн 19.00 цагийн үед Б.Махбал нь талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулан 20 цагийн орчимд өрөөнд нь орсон аж. Улмаар тэд 21.00 цагийн үед гарч яамны гадаа маргалдан зодолдсон нь яамны гаднах хяналтын камерт бичигдэж үлджээ.
Төрийн яамны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсны дараа Засгийн газар ээлжит бусаар яаралтай хуралдаж, хариуцлага тооцохоор болсон бөгөөд тус яамны 6 газрын дарга нарыг халахаар шийдвэрлэсэн. Гэвч, Даваа гаригт ажлын байран дээрээ архидан согтуурсан дарга нар өргөдлөө өгөөгүй гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байсан. Тиймээс энэ талаар эргэн тодруулахаар Зам тээврийн хөгжлийн яам орлоо. Тус яамны үүдэн зогсох Төрийн тусгай хамгаалалтын хамгаалагч дотогшоо нэвтрүүлсэнгүй. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцтгэгч, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнтэй уулзахыг хүссэн ч хамгаалагчийн зүгээс 'Хүнтэй уулзаж байна' гэсэн шалтгаанаар оруулаагүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг зодуулж байхад хамт байсан таван албан тушаалтан өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ саяхан өгчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалгалтын явцыг тодруулахад шалгалтын одоогоор явагдаж байна” гэлээ. Сэжигтэн Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгагдаж байна. Мөн талийгаач Т.Гомбосүрэнг өчигдөр /2018.08.15/ эцсийн замд нь үдсэн юм.
Ц.ОРГИЛ
| ЗТХЯ-ны Газрын дарга нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой