Ховд аймгийн Жаргалант суманд малын гоц халдварт "Боом" өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Буянт багт нутаглаж буй малчин Б.А-ын хотонд "Боом" өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд сумын Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн А/193 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан тус суманд 24 цагийн ажиллагаатай байнгын постыг ажиллуулж, Ховд хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавихаар болсон байна.
Голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад даалгасан ажээ.
Ц.ОРГИЛ
| Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ