Нийслэл хотод үргэлжилсэн бороо орсны улмаас үер бууж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооног нь хөрс, орчныг маш их хэмжээгээр бохирдуулсан байна. Бохирдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч, үржих тохиромжтой орчин болдог бөгөөд улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэдэг. Ялангуяа үерийн дараа гэдэсний халдварт өвчин, шар зэрэг өвчин тархах эрсдэл өндөр байдаг байна.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар үерийн ус, борооны дараа ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хан-Уул дүүргийн 16 хорооны 516,068 мкв талбайн хогийн цэг, гуу жалга, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийсэн. Бороо орсон үед дахин давтамжтайгаар тухай бүрт нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжлэн явагдаж байна.
ыИргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж тухай бүрт нь ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн хогийн цэг, гуу жалга, нийтийн эзэмшлийн зам талбайд тогтмол хийж байгаа явдалд дүүргийн иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байна.
Зөвхөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр гэлтгүй бороо их орж үер буусан бүхий л газарт ариутгал халдваргүйжүүлэлтийг тотмол хийж, хөрсний бохирдолын үед авах арга хэмжээний зөвлөмжүүдийг иргэд, аж ахуй нэгж албан байгууллага, эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө, зөвлөмжийг дагах шаардлагатай хэмээн мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөвлөж байна.
Ц.ОРГИЛ
| ХУД-ийн үерийн дараах халдваргүйжүүлэлтийн ажил явагдаж байна |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ