Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр /2018.08.16/ 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотод оршин суугч 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.
Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ц.ОРГИЛ
| Хийн газ улмаас нэг хүүхэд, гурван хүн түлэгджээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ